Виз, хил нэвтрэх журам

Монгол Улсын иргэд гадаад улс руу зорчихдоо мэдэх шаардлагатай виз, хил нэвтрэх журмын мэдээлэл.

Дэлгэрэнгүй мэдээлэл

Визгүй зорчих боломжтой улсууд

Монгол Улсын энгийн гадаад паспорттой иргэд Тайланд (30 хүртэл хоног), Вьетнам (30 хүртэл хоног) зэрэг улсад визгүй зорчих боломжтой. Журам өөрчлөгдөж болох тул аялахаасаа өмнө Гадаад харилцааны яамны мэдээллийг шалгаарай.


Виз шаардлагатай улсууд

  • Япон – жуулчны виз, Элчин сайдын яамаар
  • Өмнөд Солонгос – жуулчны эсвэл олон удаагийн виз
  • Турк – цахим виз (e-Visa) онлайнаар
  • Шенгений бүсийн улсууд – Шенгений виз

Визийн материалд ихэвчлэн шаардагдах зүйлс

  • 6-аас доошгүй сар хүчинтэй гадаад паспорт
  • Цээж зураг (3.5x4.5 см, цагаан дэвсгэртэй)
  • Ажлын газрын тодорхойлолт, цалингийн мэдээлэл
  • Сүүлийн 3-6 сарын дансны хуулга
  • Нислэгийн захиалга, буудлын захиалга

Тулга Травелын үйлчилгээ

Бид визийн материал бүрдүүлэх зөвлөгөө өгч, маягт бөглөх, цаг захиалахад тусална. Виз олгох эсэхийг тухайн улсын Элчин сайдын яам шийдвэрлэнэ.