Орон нутгийн ёс заншил

Очих улсын соёл, ёс заншлыг хүндэтгэх нь аяллыг тань илүү сайхан болгоно.

Дэлгэрэнгүй мэдээлэл

Япон, Солонгос

  • Олон нийтийн газар чанга ярихгүй, дараалал сахих
  • Гэрт, зарим ресторанд гутлаа тайлж орох
  • Япон улсад цайны мөнгө өгөх заншил байдаггүй

Тайланд, Вьетнам

  • Сүм хийдэд мөр, өвдөг халхалсан хувцастай орох
  • Хүний толгойд хүрэхгүй байх
  • Хаан, хааны гэр бүлийн тухай хүндэтгэлтэй хандах (Тайланд)

Турк

  • Лалын сүмд эмэгтэйчүүд толгойгоо ороох
  • Мөргөлийн цагаар сүмд орохгүй байх
  • Захад үнэ тохиролцох нь хэвийн зүйл