Анх удаа гадаад руу аялахаас өмнө мэдэх 7 зүйл

Анх удаа гадаад руу аялахаас өмнө мэдэх 7 зүйл

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Анх удаа гадаад руу аялах нь сэтгэл хөдөлгөм ч бэлтгэл сайтай байх хэрэгтэй. Доорх 7 зүйлийг урьдчилан шалгаарай.

1. Паспортын хүчинтэй хугацаа

Ихэнх улс паспорт аялал дуусахаас хойш 6-аас доошгүй сар хүчинтэй байхыг шаарддаг.

2. Виз

Очих улс тань визтэй эсэхийг шалгаад, материалаа 30-45 хоногийн өмнө бүрдүүлээрэй.

3. Аялалын даатгал

Эмнэлгийн тусламж гадаадад маш өндөр үнэтэй. Даатгалгүй аялах эрсдэлтэй.

4. Мөнгө, карт

Олон улсын карт, бага хэмжээний бэлэн доллар авч яваарай. Банкандаа аялах тухайгаа мэдэгдээрэй.

5. Ачаа тээш

Тийзэн дээрх ачааны жингийн нөхцөлийг шалгаарай. Шингэн зүйл, power bank-ийн журмыг мөрдөөрэй.

6. Холбоо

Олон улсын роуминг эсвэл eSIM идэвхжүүлээрэй. Офлайн газрын зураг татаж авах нь хэрэгтэй.

7. Бичиг баримтын хуулбар

Паспорт, виз, тийзний хуулбарыг утсандаа болон цаасаар тусад нь хадгалаарай.

Тулга Травелын багц аялалд Монгол хэлтэй хөтөч дагалддаг тул анх удаа аялж буй хүн ч санаа зоволтгүй.