Өмнөд Солонгос: Сөүл – Жэжү арал 5 өдөр, 4 шөнө

Сөүлийн эртний ордон, орчин үеийн хот, K-pop соёл болон Жэжү арлын байгалийг хослуулсан алдартай хөтөлбөр.

Зургийн цомог

Аяллын тойм

Сөүл хотын түүхэн ордон, ханок тосгон, орчин үеийн худалдааны гудамжаар аялаад Жэжү арлын галт уулын байгаль, далайн эргийг үзнэ. Богино хугацаанд хоёр өөр Солонгосыг мэдрэх боломжтой. Найз нөхөд, гэр бүл, байгууллагын хамт олонд тохиромжтой хөтөлбөр.

Үнэд багтсан ба багтаагүй зүйлс

Үнэд багтсан:

  • Улаанбаатар – Сөүл – Улаанбаатар нислэгийн тийз
  • Сөүл – Жэжү – Сөүл дотоод нислэг
  • 3* зочид буудалд 4 шөнө (2 хүний өрөө)
  • Өглөөний цай
  • Хөтөлбөрт заасан тээвэр
  • Монгол хэлтэй хөтөч
  • Ордон, үзвэрийн тасалбар

Үнэд багтаагүй:

  • Визийн хураамж
  • Аялалын даатгал
  • Өдрийн болон оройн хоол
  • Ханбок түрээс
  • Хувийн зардал, бэлэг дурсгал

Анхаарах зүйлс:

  • Гадаад паспорт 6-аас доош сар хүчинтэй байх
  • Визийн материалыг аялахаас 30 хоногийн өмнө бүрдүүлэх
  • Үнэ валютын ханш, нислэгийн өдрөөс хамаарч өөрчлөгдөж болно

Аяллын хөтөлбөр

  • Чингис хаан олон улсын нисэх буудлаас Инчон руу нисэх
  • Нисэх буудалд хөтөч тосч авна
  • Зочид буудалд байрлах
  • Мёндон худалдааны гудамжаар алхах

  • Кёнбоккүн ордон, харуул солих ёслол
  • Ханбок өмсөж зураг авах (нэмэлт)
  • Букчон ханок тосгон
  • Намсан Сөүл цамхаг

  • Дотоод нислэгээр Жэжү арал руу
  • Сонсан Илчулбон галт уулын тогоо
  • Далайн эрэгт амрах
  • Жэжүгийн хар гахайн махан хоол (нэмэлт)

  • Халласан уулын бэл
  • Чонжиён хүрхрээ
  • Цайны тариалан, музей
  • Жэжү хотын шөнийн зах

  • Жэжүгээс Сөүл рүү нисэх
  • Duty free дэлгүүр
  • Улаанбаатар руу буцах нислэг

Аялагчдын сэтгэгдэл

Анужин, Улаанбаатар

"Жэжү арал үнэхээр үзэсгэлэнтэй. Сөүл, Жэжү хоёрыг хамт үзсэн нь их таалагдсан."

Батболд, Улаанбаатар

"Хамт олноороо явсан. Зохион байгуулалт сайн, хөтөч цагаа барьдаг, тусархаг байсан."

Мөнхзул, Эрдэнэт

"Ханбок өмсөж ордонд зураг авахуулсан нь мартагдашгүй. Дахин явна."